МҮХАҮТ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй Д.Бямбасайхан, Ш.Отгон-Өлзий нар нэрээ татжээ

МҮХАҮТ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй Д.Бямбасайхан, Ш.Отгон-Өлзий нар нэрээ татжээ

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өнөөдөр /2024.11.28/ болж байна.  Энэ хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох учиртай. Энэ удаагийн Их хуралд МҮХАҮТ-ын гишүүнчлэлтэй, Ерөнхийлөгчийг сонгох мандатын эрхтэй 900 гаруй компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож буй бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлж, дараах 9 хүн анх нэрээ өгсөн.

1. Ш.Төмөрсүх “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал

2. Т.Дүүрэн ​“ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

3. Ц.Баатарсайхан​ “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал

4. Ш.Отгон-Өлзий “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн

5. Б.Лхагважав “Урбанек” ХХК-ийн Ерөнхий захирал

6. Б.Лакшми ​“Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч

7. Ц.Майдар ​“АСҮТ-Боломж” ХХК-ийн Ерөнхий захирал

8. Д.Бямбасайхан ​“Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал

9. Л.Төр-Од ​“Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн.

Тэгвэл эдгээр 9 хүнээс Д.Бямбасайхан, Ш.Отгон-Өлзий нар нэрээ татсан байна.




Өнөөдөр могой өдөр

19 цагийн өмнө