Н.Эрдэнэхүү: Манай улс Азийн орнуудын дунд умайн хүзүүний хавдрын өвчлөлөөрөө хоёр дахин, дэлхийн дунджаасаа 1,3 дахин өндөр байна

Н.Эрдэнэхүү: Манай улс Азийн орнуудын дунд умайн хүзүүний хавдрын өвчлөлөөрөө хоёр дахин, дэлхийн дунджаасаа 1,3 дахин өндөр байна

"Хүний папиллома вирус"-ийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийж эхэлж байгаа талаар ЭМЯ, ХӨСҮТ, ХСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ- аас өнөөдөр /2024.11.28/ мэдээлэл хийлээ.

Тодруулбал эрүүл мэндийн сайдын А455-р тушаалын дагуу өнөөдөр /2024.11.28/ Монгол Улсад хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг албан ёсоор эхэлж байна. Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг уих-ын чуулганаар  2023 онд “Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын вакциныг товлоё болгож өөрчилсөн.  Засгийн газрын 2023 оны тогтоолоор арван нэг настай хүүхдэд хийхээр товлоод ажиллаж байна. Уг вакциныг Монгол Улсад 2012 онд оруулж ирээд 2020 оноос сайн дурын хэлбэрээр зохион байгуулаад явж буй бөгөөд энэ оноос товлоё вакцин болголоо.

Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, “Монгол Улс 1923 оноос “Цагаан цэцэг” өвчний эсрэг вакцины эсрэг хүн амыг дархлаажуулж эхэлсэн түүхтэй бөгөөд Сүрьеэгийн эсрэг вакциныг 1946, “Сахуу хөхүүл, ханиад томууны вакциныг 1967, “Улаанбурхан” -ы вакциныг 1974, Гахайн хавдар улаан бурхан хавсарсан вакциныг 2009, “А вирус гепатит” вакциныг 2012 онд тус тус нэвтрүүлснээр хүн амын дундах халдварт өвчний тохиолдол буурсан буюу зарим халдварыг устгаж чадсан юм. Манай улс дархлаажилуулалтын тухай хуулийг 2000 оноос батлан хэрэгжүүлээд хорь гаруй жид болж буй бөгөөд уг хууль нь Монгол Улсын хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтдаа холбогдсон харилцааг зохицуулах үүрэгтэй. УИХ-аар 2023 оны арван сард  дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж заавал хийх вакцинд  “Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын тарилгыг нэмсэн. Дархлаажуулалтын товлолыг 1987 онд бий болгож 1991,1993,2006,2009, 2023 онд шинэчлэн баталж мөрдөн ажиллаж байна. Уг тогтоолд тусгаснаар заавал хийх үндэсний товлолын дагуу арван гурван халдварын эсрэг есөн төрлийн вакцинаар  0-15 насны хүүхдийг дархлаажуулж байна. Шинэчлэн батлагдсан үндэсний товлолд жил бүр арван нэг настай хүүхдийг “Хүний папиллома вирус”-ийн эсрэг дархлаажуулалт вакцины нэг тунгаар хийхийг заасан ба өнөөдрөөс эхлэн орон даяар эхэлж байна. Дэлхийн 150 гаруй улс орон хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэмсэн бөгөөд манай улс тэр жишгийг дагаж байна. Ингэхдээ эцэг эхийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр хийж байна.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал доктор, Н.Эрдэнэхүү, “ Уг вакциныг олон улсын жишгээр сургуульд суурилсан хэлбэрээр дархлаажуулалтын үйл ажиллагааг эхэлж байна. Манай улс хамгийн эмчлэх боломжтой хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа нь маш харамсалтай. Уг вакцин нь зургаан төрлийн хавдраас  сэргийлэх боломжтой юм. Монгол Улсад 4700 эмэгтэйчүүд умайн хүзүүний өвчлөлөөр өвчлөөд эмчлүүлж байна. Манай улс 90 хувийн хүн амаа уг вакцинд хамрагдуулах төлөвлөгөөтэй байна. Сүүлийн хориод жил Умайн хүзүүний өвчлөл буураагүй байна. хэдийгээр залуучууд өвдөж байгаа гэж боловч 45 аас дээш насны хүмүүс нас бардаг. Нийт арав хорин жил өвдөөд  хожуу үедээ оччихсон байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч доктор, Сокорро Эскаланте, “Өнгөрсөн тавин жилийн хугацаанд дэлхий даяар хэрэгжүүлж байгаа уг дархлаажуулалт нь дор хаяж 150 сая хүний амь насыг аварсан гэсэн мэдээлэл байдаг. Монгол хүний амь насыг хамгаалж уг дархлаажуулалтын аяныг эхэлж буйд нь баяр хүргэе. Уг хавдар нь умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг бөгөөд арван нэг настай бүх охид хөвгүүдийг оруулж байна. Тэгэхээр умайн хүзүүний вакциныг охидын бэлгийн амьдрал эхлэхээс өмнө хийх нь чухал юм. Судалгаагаар уг вакцин нь маш өндөр үр дүнтэй. Дэлхий даяарх статик тоо баримтыг авч үзвэл эмэгтэйчүүдийн 620 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд умайн хүзүүний хавдрын өвчлөл нийт хавдрын дөрөвдүгээрт бичигдэж байна.      

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч,  Эваристе Коусси- Комлан, “ НҮБ-ын Хүүхдийн сан уг зорилтын хүрээнд товлолын вакцины худалдан авалтад тусладаг. Уг чиг үүргийн дагуу Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хаиуцаж гүйцэтгэлээ. Уг вируснаас хамгаалахад маш хүчтэй үйлчилгээтэй юм. Энэ зөвхөн нэг удаагийн тарилга биш үүнтэй холбоотой бүх өвчин эмгэгийн хамгаалдаг. Уг вакциныг чанарын хамгийн өндөр хадгалалт, тээвэрлэлтээр оруулж нэвтрүүлсэн.  

ВИДЕО:




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө