PARLIAMENT.MN цахим хуудсаар "Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжуулцгаая" хэмээн гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тодруулбал, гарын үсэг цуглуулах ажил өчигдөр (2024.11.27) эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 27-ныг дуустал үргэлжлэх бөгөөд 70 мянган гарын үсэг цуглуулах шаардлагатай аж. Одоогоор 404 иргэн нэгдэж гарын үсгээ зураад байна.
Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус, тус үндэслэн “Утааны сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж ийнхүү гарын үсэг цуглуулж буй юм. Хэрвээ та нэгдэхийг хүсвэл энд дарж гарын үсгээ зурах боломжтой.