Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгчид Т.Дүүрэнг өчигдөр /2024.11.28/ саатуулсан талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл Т.Дүүрэнг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэг буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэх зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор прокуророос түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, энэ дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 30 хорих цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Ташрамд өгүүлэхэд, МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өнөөдөр буюу /2024.11.28/ өдөр болж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгож буй юм.