Нийт ажилтныхаа 2 хувьд ахмадуудыг ажиллуулах хууль 2025 оноос хэрэгжиж эхэлнэ

Нийт ажилтныхаа 2 хувьд ахмадуудыг ажиллуулах хууль 2025 оноос хэрэгжиж эхэлнэ

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулинд, өмчийн төлбөр хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настанг ажиллуулахаар тусгажээ.

Ингэхдээ газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байр хамрах юм байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, хүсэл сонирхолд нь тулгуурласан ажлын байранд зуучилж, эрүүл, идэвхтэй насжилтыг нь дэмжих цогц төвүүд байгуулж, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсад өнөөдөр нийт 385 мянган ахмад настан байдгаас 87.8 мянга нь албан ёсны хөдөлмөр эрхэлж байна.




Өнөөдөр морь өдөр

9 минутын өмнө

Өнөөдөр могой өдөр

23 цагийн өмнө