Улаанбаатар хотын гол гудамж замуудын явган хүний замыг ирэх онд стандартын дагуу өргөтгөн шинэчлэх бөгөөд ингэхдээ хотын хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг шаардлага тавьж байна.
Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөсөн бөгөөд ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засах боломж бүрдэж байгаа аж.Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж, явган зам хийж буй талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалт хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөл бүрдүүлсэн байх шаардлагыг тавихыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. Түүнчлэн УБЗАА-наас 2022 онд нийслэлд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй, гөлгөр гадаргуутай явган зам бий. Үүний ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байна. НЗДТГ-аас энэ онд шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон,барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэр гаргаж, одоогоор таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг шалгаруулж, дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад байгаа аж. Түүнчлэн, 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засаж, өргөтгөжээ. Энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотой 13 мянган ам метр буюу 51 мянга гаруй ам метр явган зам зассан байна.