ФОТО: БНСУ-д сүүлийн 117 жил ороогүй их цас орж, 200 гаруй нислэг цуцлагджээ

ФОТО: БНСУ-д сүүлийн 117 жил ороогүй их цас орж, 200 гаруй нислэг цуцлагджээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотод өчигдөр орсон  хэмжээний цас сүүлийн 117 жил ороогүй их хэмжээний цас гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Сөүл хотын зарим хэсэгт 20 см хүртэлх зузаан цас орж, түгжрэл үүссэн бөгөөд пүрэв гарагт үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлсэн байна. Мөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, гэмтэл, бэртлийн 150 гаруй дуудлага бүртгэгджээ.

Авто замд түгжрэл үүсээд байгаа тул Сөүл хотын захиргаанаас оргил цагийн үед нэмэлт метро болон нийтийн тээврийг үйлчилгээнд гарган ажиллаж байгаа аж. Түүнчлэн 40 гаруй орон нутгийн нислэгийг цуцалж, 200 орчим нислэгийг хойшлуулсан байна. Хамгийн сүүлд 1972 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орж байсан аж. Мөн их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.




Өнөөдөр морь өдөр

36 минутын өмнө

Өнөөдөр могой өдөр

1 хоногийн өмнө