Хөвсгөл аймгийн Галт суманд 5,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Галт суманд 5,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэрт өнөөдөр өглөөний /2024.11.28/ 04:34 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт 10 километрийн гүнд байсан бөгөөд одоогоор хохирол учирсан эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Тухайлбал тус аймгийн Ханх суманд арваннэгдүгээр сарын 20-нд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм. Түүнчлэн чичиргээ нь Архангай аймгийн Жаргалант сум болон Тариат суманд мэдрэгдсэн байж болзошгүй юм. Мөн дэлхий дахинд 5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөхөд барилга, байшин сүйдэх эрсдэлтэй учир гамшгийн хэмжээнд тооцдог. Харин Монгол орны хувьд Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд сүүлийн 10 жилд болсон 260 мянга гаруй газар хөдөлснөөс 2 удаа 7 магнитудын хүчтэй, 7 удаа 6 магнитуд, 100 гаруй удаа 5 магнитуд, мянга гаруй удаа 4 магнитуд, 10 мянга гаруй удаа 3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан аж.

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө