Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн ЕБ-ын сургуулиудын ахлах ангийн сурагчдад Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, үзэл санааг таниулсан сургалт зохион байгууллаа
Сургалтад дүүргийн ЕБ-ын сургуулиудын ахлах ангийн сурагчдын төлөөлөл оролцож, Хууль зүйн сайд асан, Шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутат Л.Цог Анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдол, 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санааны талаар сургалтыг хөтлөн явууллаа.