Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ээлжит буй хуралд маргааш /2024.11.28/ болж ерөнхийлөгчөө сонгоно гэж буй. Харин тус танхимын ерөнхийлөгчид Т.Дүүрэн нарын олон хүн өрсөлдөж байгаа гэх албан бус мэдээлэл бий.
Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөхөөр яригдаж буй Т.Дүүрэнг АТГ-аас саатуулсан гэх мэдээлэл байна. Харин түүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан уу, эсвэл 30 хоногийн хугацаатай саатуулсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь энэ талаар холбогдох хуулийн байгууллагаас албан ёсны мэдээллийг өгөөгүй байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөхөөр яригдаж буй Т.Дүүрэн өөрийн твиттер хуудастаа энэ талаар, "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна. Төрийн бус байгууллагын сонгуульд Төр ингэтлээ оролцож буй нь дарангуйлал гэж ойлгож байна. Би нэр дэвшилтээ үргэлжүүлж байгаагаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо.
— Т.Дүүрэн (@TDuuren) November 27, 2024
Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна.
Төрийн бус байгууллагын сонгуульд Төр ингэтлээ оролцож буй нь дарангуйлал гэж ойлгож байна.
— Т.Дүүрэн (@TDuuren) November 27, 2024
Би нэр дэвшилтээ үргэлжүүлж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.