МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус их хурал маргааш болно

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус их хурал маргааш болно

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдсон. Иймд дараагийн Ерөнхийлөгчийг томилохоор МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг маргааш буюу энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар болсон. Сонирхуулахад, МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог бүрдүүлэхэд зорьдог. Энэ удаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид Т.Дүүрэн, Таван Богд группын Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарын хүмүүс өрсөлдөхөөр яригдаж эхлээд байгаа юм.