Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Хаваржилтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой 21 аймаг нийслэлийн удирдлагуудтай хурал хийж тодорхой мэдээлэл солилцлоо. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна. Гэвч өвлийн цаг агаарын нөхцөл байдал төлөвлөөгүй хүчин зүйлсээс хамаараад базаасан өвс тэжээл хүрэлцэхгүй нөхцөл үүсэж болзошгүй юм. Мөн Говь-Алтай, Баян-өлгий, Архангай ,Төв, Завхан, Сүхбаатар аймгийн хэмжээнд зудын эрсдэлт хэмжээ өндөр байна.
Хүйтний ид дунд буюу нэг, хоёрдугаар сард хур тунадас ихээр орно гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор аймаг орон нутагт бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна. Тодруулбал, нэгдүгээрт өвөлжилтийн бэлтгэл ажил, хоёрдугаарт шинэ хоршоо хөдөлгөөний үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, цаашид авч болох санал санаачилгыг хэрэгжүүлэх малчдад дэмжлэг үзүүлэх, зөвлөмж зөвлөгөөг өгөх, зудын эрсдэлтэй байж болзошгүй нөхцөл байдлыг газар дээр нь дүгнэж тухайн үед шаардлагатай арга хэмжээг яаралтай авах үүднээс шуурхай хэсгүүдийг томилж 21 аймаг 330 сумд ажиллуулж эхэлж байна.
Тухайлбал аймаг бүрд таван бүлэг ажиллаж тус орон нутгийн удирдлуугаадаар ахлуулж түүнчлэн хүнс хөдөө аж ахуйн удирдлагууд оролцож хөдөө орон нутаг мал аж ахуйн эрсдэлт байдлыг бууруулах үнэлэлт дүгнэлт өгөх зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлтийг шат шатны байгууллагуудаар ирүүлэх ажлыг хийж байна. Түүнчлэн Улсын онцгой комисийн дэргэдэх шуурхай штаб өнөөдрөөс эхлээд 24 цагийн бэлэн байдлаар ажиллаж эхэлж байгаа юм” гэлээ.
ВИДЕО: