УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Г.Баясгаланг санал болгосон юм.
Д.Ганзориг өмнө нь УИХ-аас цэцийн гишүүнээр томилогдож байсан учир энэ удаад түүний оронд томилох хүнийг УИХ-аас санал болгосон билээ.
Ингээд чуулганы хуралдаанаар уг томилгоог хэлэлцэж, Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Г.Баясгалан нь
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль
1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн.
Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, Англи хэлтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,
1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,
1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2012-2014 онд 'Партнерс форэвэр' ХХК-ын захирал,
2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх,
2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.