Баярын өдрүүдэд найман иргэн зам тээврийн ослоор амиа алджээ

Баярын өдрүүдэд найман иргэн зам тээврийн ослоор амиа алджээ

Сар шинийн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст улсын хэмжээнд нийт 527 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс 323 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаа, нийслэлд хоёр хүний амь нас хохирч, долоон хүн бэртжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, зам тээврийн осол гаргасан таван зөрчил бүртгэгдсэн байна. Өнгөрсөн жилийн “Сар шинийн” өдрүүдтэй харьцуулахад  Тээврийн цагдаагийн албанд иргэдээс ирсэн дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9 хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар, гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.