Ерөнхийлөгч Х.Баттулга, сайд Д.Цогтбаатар, ЕТГ-ын дарга Ө.Шижир нарын хүмүүсийг тусгаарлажээ

Ерөнхийлөгч Х.Баттулга, сайд Д.Цогтбаатар, ЕТГ-ын дарга Ө.Шижир нарын хүмүүсийг тусгаарлажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусийн голомт гэгдэж буй БНХАУ-д өнөөдөр албаны айлчлал хийгээд, 22 цагийн орчимд Монголд ирсэн байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын тус албаны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нарын хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт сайд нарын II эмнэлэгт тусгаарласан байна. 

Мөн тэднээс гадна айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Ерөнхийлөгч Х.Баттулгын туслах,  зөвлөхүүдийг ч тусгаарлажээ. 

Учир нь энэ тухай Шадар сайд Ө.Энхтүвшин “Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комиссоос зөвшөөрөл аваад БНХАУ-д албаны айлчлал хийж байгаа. Харин тэднийг Монголд буцаж ирсний дараа 14 хоног тусгаарлана” гэж мэдэгдэж байсан билээ.