УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.08/ хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, "Шинэ гишүүдэд УИХ-ын дэгийн сургалт явуулах хэрэгтэй юм шиг байна. Аль шатанд зарчмын зөрүүтэй санал өгч явах вэ гэдэг талаар мэддэг болмоор байна. Хэлэлцэж байх явцад нь асуудлаа дэвшүүлээгүй, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй учраас хууль чинь тэр чигээрээ явчихаж байгаа юм. Тэгээд батлагдахын өмнөхөн энэ болохгүй байна гээд байж болохгүй. Төсөв хэлэлцэх нь цаг хугацаатай байдаг учраас арай өөр дэгээр явдаг. Иймд шинэ гишүүдэд дэгийн тухай сургалт явуулах хэрэгтэй. Мөн төсвийн ил тод байдлыг илүү сайн хангаж байх ёстой. Төсвийн гүйцэтгэлийг аудитаар хэлэлцүүлэх явцад маш олон алдаа гарсан ч хариуцлага хүлээсэн хүн байгаагүй" гэлээ.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, “Гишүүд нэг ч зарчмын зөрүүтэй санал оруулаагүй байж асуудал яриад байна. Галт тэрэг хөдөлчихсөн хойно гараа өргөөд гүйгээд байж болохгүй. Төсөв дээр танах зүйл мэдээж байгаа. Би дөрвөн сар л байнгын хорооны дарга хийж байна. Үүний өмнө төсвийг боловсруулж байсан хүмүүс нь юу хийж байсан юм" гэв.