Ч.Лодойсамбуу: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал "хаант засаглал"-ын шүүх хурал болчихлоо гэж харж байгаа /ВИДЕО/

Ч.Лодойсамбуу: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал "хаант засаглал"-ын шүүх хурал болчихлоо гэж харж байгаа /ВИДЕО/

Өнөөдөр /2024.11.08/ Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Хаант засаглалтай байгаагаа хүлээн зөвшөөр. Монгол Улс бүр хэд хэдэн хаантай болчихсон байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал хаант засаглалын шүүх хурал болчихлоо гэж харж байгаа. Аль болох парламентийг амжилтгүй байлгаж, муухай харагдуулж, Парламентийн засаглал Монгол Улсад зохихгүй юм байна гэх өнцөг рүү түлхэх гэсэн санаатай хэдэн ах нар бий" гэлээ. 

ВИДЕО: