Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2024.11.07/ болж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх буюу 4 жил 9 сарын хорих ялыг хэвээр үлдээлээ.
Шүүх хурлын талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, “Өмгөөлөгч нар ингээд бууж өгөхгүй. Би залуу өмгөөлөгчийн хувьд Монголын эрх зүйн тогтолцоо ийм байхыг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдрийн ялагдалд бид тийм сэтгэл дундуур байхгүй. Маргаашаас эхлээд магадлалаа шаардана. Улмаар Дээд шүүх рүү заавал хэлэлцүүлэхээр өгнө. Давж заалдах шатны шүүхэд бид итгэлтэй байсан. Шударга шүүх байх гэж маш их горьдсон ч тийм боломж байсангүй" гэв.