УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шүүх хуралдааны процесстой танилцахаар дотогш нэвтэрлээ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шүүх хуралдааны процесстой танилцахаар дотогш нэвтэрлээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөө өглөө 10.00 цагт эхэлсэн.

Шүүхийн гадаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд, иргэд болоод УИХ-ын гишүүд ирж байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дөнгөж сая гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлт гаргаснаар шүүх хурал болж буй байр руу нэвтрэн орлоо. Тэрбээр шүүх хурлын процессийн талаар мэдээлэл авахаар ийнхүү орж байгаа юм.