Өнөөдөр /2024.11.07/ сэтгүүлч Н. Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10:00 цагт эхлээд байна.
Хаалттай шүүх хуралдааны талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, "2012-2016 онд УИХ-ын гишүүнээр би ажиллаж байхдаа гүтгэх гэх мэт сэтгүүлзүйтэй холбоотой аливаа хэргийг эрүүгийн гэмт хэрэг биш иргэний хэргээр шийддэг байя гэдэг байдлаар эрүүгийн хуулиас зөрчлийн хууль руу оруулсан байсан. Зөрчлийн хууль руу оруулсан байсан бүх заалтууд МАН найман жил засаглах хугацаанд эргээд бүгдээрээ эрүүгийн хууль руу орчихсон байсан. Өнөөдрийн Н.Өнөрцэцэгийн эдэлж байгаа зовлон, Н.Өнөрцэцэг дээр ирж байгаа ачаалал бол МАН-ын найман жилийн засаглалын үр дүн" гэсэн юм.
LIVE: