Ж.Баярмаа: Монгол Улс ардчиллаас маш хурдтай ухарч байна /LIVE/

Ж.Баярмаа: Монгол Улс ардчиллаас маш хурдтай ухарч байна /LIVE/

Өнөөдөр /2024.11.07/ сэтгүүлч Н. Өнөрцэцэгт холбогдох  шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10:00 цагт эхлээд байна.

Шүүх хурал хаалттай явж байгаа бөгөөд энэхүү шүүх хурлын талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, "Бид өнөөдөр ардчилсан нийгэмд нэг ч хүнийг хэлмэгдүүлж болохгүй. 1990 оны ардчилсан нийгмийн үндсэн үзэл нь иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй болгох байсан. Манай улс ардчиллаас маш хурдтай ухарч байна. Бид өнөөдөр дарангуйллын нийгэм рүү бага багаар явж байна" гэлээ. 

ВИДЕО: