Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хүү: Дүү минь ээжийгээ санаад уйлахаар нь "Ах нь ч гэсэн ээжийгээ санаж байгаа" гээд аргаддаг

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хүү: Дүү минь ээжийгээ санаад уйлахаар нь "Ах нь ч гэсэн ээжийгээ санаж байгаа" гээд аргаддаг

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатнын шүүх хурал өнөөдөр /2024.11.07/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх болно. 

Уг хэргийг шүүх хуралтай холбоотойгоор тус шүүхийн байрны гадны талд цагдаагийн хамгаалалт авсан байгаа бол сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэр, хэвлэл мэдээллийнхэн, ард иргэдийн төлөөлөл мөн ирсэн байгаа юм. 

Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хүүгээс дүүгийнх нь нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа. Тэрбээр "Ээжийгээ маш их санаж байна. Манай дүү ээжийг ямар газар байгааг гадарлаад байх шиг байгаа юм. Сүүлийн 14 хоног орой болгон уйлж байна. Дүүдээ "Ах нь ч гэсэн ээжийгээ санаж байгаа" гээд учирлаж аргадахаар уйлахаа больж, тайвшраад унддаг" хэмээсэн юм. Мөн тэрбээр "Ээжийгээ чухам ямар хэрэгт холбогдоод байгааг сайн ойлгохгүй байгаа. Цахим сүлжээнд байгаа мэдээллээс л мэдээлэл авч байгаа" гэлээ.