ШУУРХАЙ: Сонгуулийн үеэр АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн МАН-ын ухуулагч П.Отгонбаатарт холбогдох хэргийн хэлэлцүүлэг болж, шүүхэд шилжүүлжээ

ШУУРХАЙ: Сонгуулийн үеэр АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн МАН-ын ухуулагч П.Отгонбаатарт холбогдох хэргийн хэлэлцүүлэг болж, шүүхэд шилжүүлжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас  нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны /2024.06.15/ өдөр гарч, олон хүнийг цочирдуулсан билээ.

Улмаар П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. 

Тэгвэл прокуророос П.Отгонбаатарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Харин Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сар /2024.10/-д хийж, П.Отгонбаатарыг Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэмээн гэм буруутайд тооцон хэргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Улмаар шүүх хурлыг энэ сарын 12-ны /2024.11.12/ өдөр хийхээр товлосон байна. Өдгөө П.Отгонбаатар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа юм. 

Ташрамд өгүүлэхэд,  тухайн хэрэгт нэр дэвшигч асан Г.Сайханбаяр нь гэмт хэргийн оролцогч биш болох нь тогтоогдсон байдаг бол хохирогч Б.Батмөнхийн ар гэрт АН-аас дэмжлэг үзүүлж байсан юм. Харин зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, сэжигтэн П.Отгонбаатар нь амь хохирогчийг "чи яагаад манай намын уулзалтыг сонсоод байгаа юм" хэмээж амь насыг нь хохироосон байж магадгүй гэдэг. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө