Ж.Баярмаа: Хэргийн оролцогч өөрөө шүүх хурлыг нээлттэй явуулах саналтай байхад хаалттай явуулж байгааг ойлгохгүй байна

Ж.Баярмаа: Хэргийн оролцогч өөрөө шүүх хурлыг нээлттэй явуулах саналтай байхад хаалттай явуулж байгааг ойлгохгүй байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн өнөөдөр /2024.11.05/ 11:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний урд давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсэж буйгаа илэрхийлэн суулт зарлаад буй.      

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэнтэй уулзлаа. Тэрбээр, “Манай улсад дандаа шударга бус шүүгчид байдаг гэж хэлж болохгүй. Гэвч улс төрийн захиалгаар ажиллаж байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл Н.Өнөрцэцэгийн хэрэг дээр бараг 20 гаруй хэрэг овоолоод ямар нэгэн байдлаар хэрэг үүсгэж ял оноогоод байгаа юм биш биз дээ гэсэн хардлага төрж байна. Хамгийн гол нь хэргийн оролцогч өөрөө нээлттэй явуулах саналтай байхад хаалттай явуулаад байгааг би бол ойлгохгүй байна. Н.Өнөрцэцэг маань шүүх хурлыг нээлттэй хийхийг шаардаад байна гэдэг нь  энэ хүнд нэг гомдол байгаа хэрэг. Миний хувьд ажиглагчаар оролцох хүсэлтэй өгчихсөн байгаа боловч хариу нь ирээгүй. Сүүлийн үед манай улсад давхар стандарт гэж гарчихсан. Дарга нар болон жирийн ард түмэнд хууль өөрөөр үйлчлээд байгаа юм. Монгол Улс 1990 онд ардчилсан улс болоод хэвлэн нийтлэх эрх чөлөөг бий болгосон. Гэтэл одоо уг эрх зөрчигдөөд байна шүү дээ. Ард түмэн ч, сэтгүүлч ч үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг боллоо” гэв.