ВИДЕО: Охотскийн тэнгист завьтай явж байгаад сураггүй алга болсон гурван иргэний нэгийг нь хоёр сарын дараа эсэн мэнд олжээ

ВИДЕО: Охотскийн тэнгист завьтай явж байгаад сураггүй алга болсон гурван иргэний нэгийг нь хоёр сарын дараа эсэн мэнд олжээ

Охотскийн тэнгисийн Усть-Хайрюзово тосгоны ойролцоогоос Сахалин руу гарах гэж байгаад хоёр сарын өмнө сураггүй алга болсон хүмүүсийн нэгийг өчигдөр /2024.10.14/ эсэн мэнд олжээ.  Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 9 /2024.08.09/-нд далайд гарсан "катамаран" төрлийн завинд ах, дүүс мөн 15 хүү гээд нийт гурван хүн байжээ.

Тэд Сахалины булангаар дамжин Охинскийн районыг чиглэн явж байгаад холбоо тасарсан аж. Харин өчигдөр /2024.10.14/ тэдний сууж явсан завь Охотскийн тэнгисээс олдсон бөгөөд "хоёр хүн нь нас барж, нэг нь амьд үлдсэн, түүнд эмнэлгийн тусламж үзүүлж байна" гэж BBC агентлагийн мэдээнд дурджээ. Амьд үлдсэн эр одоо шоконд байгаа бөгөөд түүний хэлснээр катамаран завины хөдөлгүүр гацаж, түүнийг удирдах боломжгүй болсон байна. Харин нас барсан хоёр хүн нь яг ямар нөхцөл байдалд нас барсан одоогоор тодорхойгүй байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: