"Victoria secret" загварын шоу өнөөдөр болно

"Victoria secret" загварын шоу өнөөдөр болно

Дэлхийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн дотуур хувцасны загварын шоу болох "Victoria secret" зургаан жил завсарласны эцэст энэ жил зохион байгуулагдах талаар бид өмнө нь мэдээлсэн.

"Victoria secret" шоу нь загвар өмсөгчдөд бэлгийн дарамт учруулсан, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалд уриалсан гэх шүүмжлэлд өртөн 2018 оноос хойш зохион байгуулагдаагүй юм.  Харин зургаан жилийн дараа буюу энэ жил зохион байгуулагдах гэж байна. Тус шоунд БНСУ-ын BLACKPINK хамтлагийн дуучин Lisa, дуучин Tyla, Cher нар дуулна. Мөн алдарт загвар өмсөгч, "Victoria secret" загварын шоуны сахиусан тэнгэр Adrian Lima, Tyra Banks нар алхаж магадгүй байна. Тус шоу өнөөдөр 19:00 цагаас болно.  "Prime Video" болон "Victoria’s Secret"-ийн сошиал медиа платформуудаар шууд дамжуулах юм.