ХХААИС-ийн салбар сургуулийг Дархан-Уул аймагт, ШУТИС-ийн салбар сургуулийг Хөшигийн хөндийд шилжүүлэхээр болжээ

ХХААИС-ийн салбар сургуулийг Дархан-Уул аймагт, ШУТИС-ийн салбар сургуулийг Хөшигийн хөндийд шилжүүлэхээр болжээ

УИХ, Засгийн газрын шийдвэр гарч "Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам"-ын Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэр гарсан. Энэ дагуу ХХААХҮЯ-ны зарим бүтэц Дархан-Уул аймагт шилжин суурших үйл явдал өрнөж байгаа юм. 

Тэгвэл Засгийн газраас 2025 оны төсвийн төсөлтэй хамт хэд, хэдэн хууль, тогтоолын төсөл өргөн баригдсан байна. Уг тогтоолын төсөлд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийг Хөшигийн хөндий рүү, Хөдөө, аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэхээр заажээ. Мөн хичээлийн байр, оюутны болон багш, ажиллагсдын байр зэргийг цогц байдлаар төлөвлөн сургуулийн хотхон хэлбэрээр байгуулахад шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, багш, ажиллагсдын нийгмийн асуудал, холбогдох урсгал болон хөрөнгийн зардлыг шийдвэрлэх, нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон талаар албаны эх сурвалж мэдээллээ.