Хоёр эмэгтэй, дөрвөн эмэгтэй хүмүүс Шон "Дидди" Комбсын эсрэг шинэ нэхэмжлэлийг Нью-Йорк хотын шүүхэд гаргажээ

Хоёр эмэгтэй, дөрвөн эмэгтэй хүмүүс Шон "Дидди" Комбсын эсрэг шинэ нэхэмжлэлийг Нью-Йорк хотын шүүхэд гаргажээ

АНУ-ын реппер Шон "Дидди" Комбс бэлгийн наймаа, хүчирхийллийн хэргээр шалгагдаж бөгөөд түүнийг шүүх хурлын тов ирэх оны тавдугаар сарын 5-ны өдөр гэж гараад буй.

Учир нь Шон Комбсын хохирогч гэх 60 эрэгтэй, 60 эмэгтэй нийт 120 хохирогч гарч ирсэн бөгөөд тэд бүгдээрээ шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бол 120 хүний 25 нь хүүхэд, тэр дундаа хамгийн залуу хохирогч нь найман настай гэсэн мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл өчигдөр /2024.10.14/ Нью-Йорк хотын шүүхэд реппер Шон "Дидди" Комбсын эсрэг шинэ нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал, Нью-Йоркийн холбооны шүүхэд хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэй нийт зургаан хүн шинээр нэхэмжлэл гаргажээ. Тэд 1995-2021 он хүртэлх хугацаанд болсон үйл явдлуудыг дүрсэлж байгаа аж. Мөн тэдний зарим нь алдартнуудын оролцсон "Дидди"-гийн үдэшлэгт болсон гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC