Кристофер Колумбын шарилыг Испаниас олжээ

Кристофер Колумбын шарилыг Испаниас олжээ

Домогт далайчин Кристофер Колумбыг оршуулсан газрыг тойрсон 500 жилийн нууцыг эрдэмтэд эцэслэн тайлж чадсан байна. 

Тодруулбал, Испанийн Севилья хотын сүмээс олдсон шарилыг 20 жил судалсны эцэст алдарт аялагч Кристофер Колумбынх болохыг ДНХ-гийн шинжилгээгээр баталжээ. Колумбыг нас барсны дараа 1506 онд шарилыг нь олон удаа нүүлгэсэн тул тэдгээр нь яг түүний шарил мөн эсэхэд эргэлзээ төрүүлсээр ирсэн юм. Тэгвэл зарим шинжээч түүнийг Доминиканы Бүгд Найрамдах Улсад оршуулсан гэж мэдэгдэж байсан аж. Гэвч Испанид олдсон шарил нь алдарт аялагчийнх болохыг судалгааны үр дүн “туйлын тодорхой" батлаад байна. Мөн Судлаачдын баг Севилья хотын цогчин дуганаас олдсон хүний ясны ДНХ-г сүүлийн 20 жилийн туршид Колумбын төрөл төрөгсөд, түүний хүү Эрнандо болон дүү Диего нарынх нь шарилын ДНХ-тэй харьцуулан судалжээ. Харин "Өнөөдөр шинэ технологийн тусламжтайгаар үүнийг шалгах боломжтой болсон тул Севильягаас олдсон шарил Кристофер Колумбынх гэсэн онол эцэслэн батлагдсан" гэж судалгааг удирдсан шүүх эмнэлгийн шинжээч Мигель Лоренте хэллээ. Үүниий сацуу бас нэгэн нууц буюу Колумбын гарал үүсэл тайлагдаагүй хэвээр бөгөөд түүнийг Польш, Испани, Еврей гаралтай гэсэн онолууд байдаг ч Генуягаас гаралтай гэсэн онолыг хамгийн үндэслэлтэй гэж үздэг байна.