АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трампын уулзалтын үеэр галт зэвсэгтэй явсан иргэнийг баривчилжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трампын уулзалтын үеэр галт зэвсэгтэй явсан иргэнийг баривчилжээ

Калифорни мужийн Коачелла хотод бямба гараг /2024.10.12/-т болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трампын уулзалтын үеэр галт зэвсэгтэй этгээдийн саатуулсан талаар цагдаагийн газраас мэдээлжээ. 

Тодруулбал, Коачелла хотын Риверсайд дүүрэгт 49 настай В.Миллер нь хар өнгийн жийп автомашиндаа цэнэгтэй гар буу, өндөр хүчин чадалтай сумны хамтаар авч явсан байна. Харин тус хүнийг баривчилж, дараа нь 5 мянган ам.долларын барьцаатайгаар сулласан гэх бөгөөд түүний шүүх хурлыг 2025 онд хийхээр төлөвлөжээ. Энэхүү хэрэг явдал Д.Трамп болоод түүний уулзалтад оролцогчдын аюулгүй байдалд нөлөөлөөгүй гэж цагдаа нар мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC