"Хойд солонгосоос Оросын дайны бүс рүү цэрэг илгээж байна" гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ

"Хойд солонгосоос Оросын дайны бүс рүү цэрэг илгээж байна" гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ

Хойд Солонгос Орост зэр зэвсэг нийлүүлээд зогсохгүй цэргээр тусалж эхэлсэн гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ. Энэ талаар В.Зеленский “Орос болон Хойд Солонгосын дэглэм болоод хоорондын холбоо улам бүр нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн зэвсэг нийлүүлэх тухай биш болоод байна. Учир нь Хойд Солонгос цэргүүдээ эзлэн түрэмгийлэгч Оросын цэргийн хүчин рүү шилжүүлж байна” гэжээ.

Хойд солонгос нь Оросын байр суурийг илт дэмжиж, мөн ОХУ-ын талд зэвсэг нийлүүлж буйг барууны орнууд болоод Украины эрх баригчид олон удаа ярьж байгаа юм. Харин сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Хойд солонгосын талыг ОХУ-ын дайны бүс рүү улам олон хүн илгээж эхэлсэн талаар Украин, Өмнөд Солонгосын төлөөлөгчид  мэдэгдэж эхэлсэн юм. 

Эх сурвалж: BBC