ШУУРХАЙ: Согтуудаа бусдын биед халдсан хэргээр шалгагдаж байсан Э.Оюунболдын хэргийг хаажээ

ШУУРХАЙ: Согтуудаа бусдын биед халдсан хэргээр шалгагдаж байсан Э.Оюунболдын хэргийг хаажээ

Улсын арслан Э.Оюунболд нь өнгөрсөн наймдугаар сарын 10 /2024.08.10/-ны  өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүрэгт байрлах "Их наяд худалдаа төвийн ойролцоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, улмаар тээврийн хэрэгслээ жолоодон зугтсан" хэрэгт холбогдсон билээ. 

Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн Зөрчлийн тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар  жолоодох эрхийг нь нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм. Харин бусдын биед халдсан хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шалгаж байсан билээ. 

Тэгвэл Э.Оюунболдын биед нь халдсан иргэнд шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Иймд тус хэргийг хуулийн байгууллагаас хаажээ. 

-ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ДОПИНГ ИЛЭРЧ, БАРИЛДАХ ЭРХЭЭ 8 ЖИЛЭЭР ХАСУУЛСАН Э.ОЮУНБОЛДЫН ГОМДЛЫГ АРБИТРЫН ШҮҮХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ-  

Сонирхуулахад, туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд дөрөв давж, тавын даваанд үлдсэн 16 бөхөөс хоёрдугаар сарын 20 /2023.02.20/-ны өдөр буюу битүүний өдөр допингийн шинжилгээ авахад улсын арслан Э.Оюунболдоос оксандролин, метандиенон гэсэн S1 бүлгийн анаболик стериод төрлийн бодис илэрсэн байдаг.

Иймд Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаар Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасах шийдвэрийг гаргаж байв. Харин Э.Оюунболд уг асуудлаар Улсын Дээд шүүхэд хандсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22 /2024.04.22/-ны өдөр Дээд шүүх түүнийг гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байдаг. 

Тэгвэл улсын арслан Э.Оюунболд нь Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс Э.Оюунболдын гомдлыг хүлээн авч, хэлэлцэхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээлж буй.

Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх гурван шатны шүүхээр асуудал нь шийдэгдэж ялагдсан Э.Оюунболдын допингийн асуудлыг яагаад хоёр жил орчим хугацаа өнгөрсөн байхад хүлээн авч, хэлэлцэхээр болсон нь энд анхаарал татаж байгаа юм. Угтаа допингийн асуудлаар үүссэн гомдлыг тухайн бүрд нь хэлэлцэж, шийдвэрлэх журамтай байдаг аж. Гэтэл Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүх, тэр дундаа тус байгууллагын Ерөнхийлөгч Г.Батзаяа нь Э.Оюунболдын гомдлыг хүлээн авч хэлэлцэхээр болоод байгаа нь магадгүй ямар нэгэн ашиг сонирхол байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь Э.Оюунболдоос 2021 онд допинг илэрч, эрхээ хасуулсан асуудлыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүх хэлэлцээд барилдах эрхийг нь сэргээж байсан юм. Гэсэн ч үүний дараа буюу 2023 онд дахин түүнээс допинг илэрч, өнөөгийн нөхцөл байдал үүсээд байна. Бид уг асуудлын талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө