Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөрөөрсдийгөө “монголын дипломатч гэж танилцуулсан”, Бүгд найрамдах Турк улс /БНТУ/-ын дипломат дугаартай автомашин хөлөглөсөн хоёр эрэгтэйн арын тээшнээс 70 кг хар тамхи илрүүлсэн талаар ХБНГУ-ын нэр хүндтэй хэвлэлүүд өнөөдөр онцлон мэдээлсээр байна.
Харин бид энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Мэдээллийн дагуу бид шалгаж байна. Манай Гадаад харилцааны яамнаас холбогдох албаныхнаас мэдээлэл аваад албан ёсоор мэдээлэл өгнө" гэсэн тайлбарыг өгч байна.
Харин нэгэн иргэн Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатарт хандаж өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг холбосон байна.
Монголын 2 дипломат 3 сая евроны үнэ бүхий 70 кг хар тамхи зөөж яваад Германд баригдсан гээд байна! @TsogtbaatarD
— Badrals (@SBBONTOI) June 5, 2019
Two Mongol diplomats were filmed by the Dresden Central Customs Office. They had 70 kilos of heroin worth three million euros in the car! https://t.co/WK4Dz1349Y