Иран улс 180 гаруй баллистик пуужингаар Израилийн нутаг дэвсгэр рүү довтолсон хэрэг өнгөрсөн лхагваас пүрэв гарагт шилжих шөнө гарсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд, Израилд амьдарч буй Монгол Улсын 80 гаруй иргэн ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэлээ. Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөлөө.
Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд:
- ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас
- [email protected] цахим шуудан;
- Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас;
- [email protected] цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.