ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг ажлаасаа чөлөөлөгдөж УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөхөөс томилогдсон. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах шаардлагатай болсон юм. Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материал хүлээн авах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг өнөөдрөөс эхлэн бүртгэхээр тогтоолоо батлав. Нэр дэвшигчдийг энэ сарын 23-ны 17.30 цаг хүртэл бүртгэх юм.