ШУУРХАЙ: ОХУ-ын "Хиагт"-ын боомтоор монгол иргэд их хэмжээний хориотой ургамал оруулж ирэх гэж байсныг илрүүлжээ

ШУУРХАЙ: ОХУ-ын "Хиагт"-ын боомтоор монгол иргэд их хэмжээний хориотой ургамал оруулж ирэх гэж байсныг илрүүлжээ

ОХУ-ын Буриадын "Хиагт"-ын шалган нэвтрүүлэх боомтоор Монголын хоёр иргэн их хэмжээний хориотой ургамал оруулж ирэх гэж байсныг илрүүлжээ. 

Тодруулбал, Хоёр монгол эмэгтэй 178 кг хатаасан чангаанз тээвэрлэж явжээ. Эдгээр жимсийг тээвэрлэхдээ заавал эрүүл ахуйн гэрчилгээ авах шаардлагатай байдаг байна. Гэтэл тэд ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүй байсан аж.

Улмаар монгол эмэгтэйчүүдийг ургамлын хорио цээрийн тухай хуулийг зөрчсөн, хорио цээрийн организм тархах аюулыг бий болгосон гэж үзжээ. Түүнчлэн "ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.2-т заасны дагуу хоёр протокол гаргасан. Зохицуулалтад хамрагдсан бүтээгдэхүүнийг ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгохоор ОХУ-д буцаасан" гэж Эрхүү муж, Буриадыг хариуцсан Россельхознадзорын газрын хэвлэлийн алба мэдээлэв. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу.