ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сэтэрлэж тавьсан морийг хулгайлсан иргэнд 1.6 жилийн зорчих эрх хязгаарлах ял оноожээ /ВИДЕО/

ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сэтэрлэж тавьсан морийг хулгайлсан иргэнд 1.6 жилийн зорчих эрх хязгаарлах ял оноожээ /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181 дүгээр зарлигаараа "Алтай Таван Богд" уулыг төрийн тахилгатай уул хайрхны жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хайрханыг тайх төрийн ёслолыг 2014, 2019 онуудад зохион байгуулж байсан бол 2024 онд "Алтай хан"-ы-Таван богд уул"-ын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өнгөрөгч долдугаар сарын 22 /2024.07.22/-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын улаагчин гахай өдөр "Алтай таван богд" хайрхан уулын "Тахилгат" овоонд болсон. 

Хайрханыг тайх төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцож, монгол түмний заяа буяныг даатгаж цагаан бор морийг сэтэрлэх зан үйлийг хийсэн байдаг. Гэсэн ч тухайн морийг сэтэрлэсэн орой /2024.07.22/-д нь хулгайд алдсан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж, Ерөнхийлөгчийн сэтэрлэсэн морийг хулгайлсан этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж улмаар прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мал хулгайлах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 25 /2024.09.25/-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүхээс яллагдагч А-г Ерөнхийлөгчийн сэтэрлэж тавьсан морийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сэтэрлэсэн тус цагаан бор морийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын адуучин, аймгийн алдарт анчин, сумын аварга малчин Ч.Хэнзхүүгийн “Алтай Таван Богд” угшлийн адуун сүргээс сорлон авч, сэтэрлэсэн байна. 

ВИДЕО: 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө

“Талархал”

17 цагийн өмнө