ВИДЕО: Уяач Т.Галбадрах "хүүхдийг ухаан алдтал нь цохиж унагасан" гэх бичлэг цахим орчинд нийтлэгджээ

ВИДЕО: Уяач Т.Галбадрах "хүүхдийг ухаан алдтал нь цохиж унагасан" гэх бичлэг цахим орчинд нийтлэгджээ

Сүүлийн үед гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл, дүрс бичлэг цахим орчинд тасралтгүй гарч байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "1000 оюутны байр"-ны орчимд бүлэг этгээдүүд үл таних иргэний автомашин, эрх чөлөөнд нь бүлэглэн халдаж буй бичлэг цахим орчинд гарсан. 

Тэгвэл Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь "хүүхдийг ухаан алдтал нь цохин унагаад яваад өгсөн" гэх дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдээд байна. Тус бичлэгт "утсаар ярьж яваа нэгэн эрэгтэй цахилгаан дугуй бололтой зүйлийг унаж яваа нэгэн иргэнтэй авто замын хэсэгт таарч, улмаар юм ярьж байгаа бололтой үйлдэл гаргаад удалгүй цохих ба тэр даруйд цохиулсан иргэн нь газарт унах нь харагдах" ажээ. Харин бусдын эрх чөлөөнд халдсан иргэнийг олон нийтийн сүлжээнд, "Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах" хэмээн нэрлэж байна. Энэхүү хэрэг явдал нь хаана, хэзээ болсон гэдэг нь тодорхойгүй байна. Харин энэ талаар хууль сахиулах байгууллагууд ямар нэг албан ёсны мэдээллийг хийгээгүй байна.