ШУУРХАЙ: “Автомашины цонх хаглан, бусдыг бүлэглэн зодож буй” бичлэг нь кино зураг авалт биш бөгөөд гэмт этгээдүүдийг олж тогтоон, шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: “Автомашины цонх хаглан, бусдыг бүлэглэн зодож буй” бичлэг нь кино зураг авалт биш бөгөөд гэмт этгээдүүдийг олж тогтоон, шалгаж эхэлжээ

Шөнийн цагаар гудамж талбайд муудалцаж, бусдын эд хөрөнгө, биед халдаж буй бичлэг өнгөрсөн амралтын өдөр /2024.09.21/ цахим орчинд цацагдаж, олны анхаарлыг татсан. Тус бичлэгт, "хар өнгөтэй суудлын автомашин руу олон тооны эрэгтэй хүмүүс халдах бөгөөд тус тээврийн хэрэгслийн цонхыг хаглан, хаалгыг нь хүчээр онгойлгох ба энэ үеэр эрэгтэй хүмүүсийн, "чирээд буулгаач, наашаа буугаад ир" гэж орилох нь сонсогдох аж. Харин удалгүй тус автомашинаас нэгэн эрэгтэй хүн гарч зугтаах бөгөөд түүнийг нэгэн эр хөөж, газарт унасан даруйд нь олон тооны эрэгтэй хүмүүс бүлэглэн зодох" нь гарах аж. 

ВИДЕО: 

Энэхүү дүрс бичлэгийг үзсэн жирийн иргэд, "кино зураг авалт байж магадгүй. Учир нь кино дээр л гардаг ийм танхай, балмад хэрэг явдал манай улсад гарахгүй дээ" зэргээр байр сууриа илэрхийлж байв. 

Тэгвэл бичлэгт гарч буй үйл явдал нь Баянзүрх дүүргийн тавдугаар хороо 1000 оюутны байрны орчимд энэ сарын 20-21 нд /2024.09.20-21/ шилжих шөнийн 03:00 цагийн орчимд болсон байна. Улмаар тухайн хэргийг үйлдсэн олон тооны этгээдүүд болоод хохирогчийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Бид хэрэг явдлыг үргэлжлүүлэн хүргэх болно. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн зодоон нь хуучин гэр бүлийн харилцаатай байсан хүмүүс нэгнийгээ хардаж улмаар зодоон эхлүүлсэн гэх мэдээлэл байна.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө