ШУУРХАЙ: Гэр бүлийн 6 хүн, Онцгой байдлын 1 алба хаагч амиа алдсан галын дүгнэлт "Цахилгааны массаас үүссэн" гэж гарсан тул хэргийг хаажээ

ШУУРХАЙ: Гэр бүлийн 6 хүн, Онцгой байдлын 1 алба хаагч амиа алдсан галын дүгнэлт "Цахилгааны массаас үүссэн" гэж гарсан тул хэргийг хаажээ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байранд гал гарч нэг том хүн, бага насны дөрвөн хүүхэд газар дээрээ нас барсан бол угаарын улмаас тухайн гэрт байсан 1 том хүн, мөн хэргийн газарт ажиллаж байсан Онцгой байдлын нэг алба хаагч эмнэлэгт хүргэгдээд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-ны /2023.12.19/ өдөр гарсан билээ. 

Улмаар галын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагааг мэргэжлийн байгууллагууд хийж байсан юм. Тэгвэл тус галыг "Цахилгааны утасны массаас үүссэн" гэх галын дүгнэлт гарсан тул хэргийг цагдаагийн байгууллагаас хааж шийдвэрлэсэн байна.