Архидан согтуурсан үедээ 46 настай эрэгтэйг хутгалж, гэмтээжээ

Архидан согтуурсан үедээ 46 настай эрэгтэйг хутгалж, гэмтээжээ

Уураа ганцхан хором тэвчээгүйн улмаас хэн нэгний биед хүнд болон хөнгөн гэмтэл учруулах хэрэг гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тухайлбал, энэ сарын 18-нд иргэн “М” нь архидан согтуурсан үедээ 46 настай эрэгтэй “Г”-г хутгалж, биед нь гэмтэл учрууллаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Иймд иргэн та ганцхан хором тэвчиж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг мөн цагдаагийн байгууллагаас уриаллаа.