"Галзуу хулгана" дээр тоглож байгаад нас барсан хүүд анхны тусламж үзүүлж амь насыг нь арвах боломж байсан эсэхийг тогтоохоор Мөрдөх алба хэргийг шалгаж эхэлжээ

"Галзуу хулгана" дээр тоглож байгаад нас барсан хүүд анхны тусламж үзүүлж амь насыг нь арвах боломж байсан эсэхийг тогтоохоор Мөрдөх алба хэргийг шалгаж эхэлжээ

Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гийн "Галзуу хулгана" тоглоом дээр тоглож байсан 19 настай залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 29-ны /2024.05.29/ 16:00 цагийн орчимд гарсан билээ. 

Улмаар цагдаагийн байгууллагаас тус хэргийг мөрдөн шалгаж байсан юм. Тэгвэл амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийг дүгнэлт "Эрүүл мэндийн шалтгааны улмаас амь насаа алдсан. Гаднын нөлөөгүй" гэж гарчээ.

Харин тухайн үед амь хохирогчид анхан шатны тусламж үзүүлж, амь насыг нь аврах боломж байсан уу гэдгийг мөн тогтоохоор шүүх эмнэлгийн шинжээч томилон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Тус хэргийг өдгөө харьяаллын дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгаж байгаа аж. Дээрх харамсалтай хэрэг гарсны дараа "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гээс мэдээлэл хийж, "Нас барсан хүүхдийн тухайд тоглоом дээр анх зүгээр суугаад буух үедээ ухаан алдсан, таталт өгсөн байдалтай байсан. Уг үйл явдал гарахад манай эмч анхны тусламж үзүүлсэн. Мөн онцгой байдлын хоёр хүн ирж тусалсан. Түүнчлэн түргэн тусламж дуудаад ирсэн ч амь насыг нь аварч чадсангүй" гэх мэдээллийг өгч байсан юм. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө