ТОДРУУЛГА: “Эрдэнэт үйлдвэр”-т энэ сарын 11-ний өдөр дэлбэрэлт болсон хэрэг бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

ТОДРУУЛГА: “Эрдэнэт үйлдвэр”-т энэ сарын 11-ний өдөр дэлбэрэлт болсон хэрэг бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад дэлбэрэлт болж нэг иргэн хүнд түлэгдсэн харамсалтай осол болсон гэх мэдээлэл байна. 

Тодруулбал одоогоос арав хоногийн өмнө буюу есдүгээр сарын 11-ний өдөр дэлбэрэлт болж, 37 настай эмэгтэй А нь хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн аж. Харин энэ талаарх мэдээллийг тус үйлдвэрээс одоог хүртэл нууцалж байгаа аж. Тиймээс уг ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Эрдэнэт үйлдвэр"-ийн Цэвэрлэх байгууламжид баллон дэлбэрсэн” гэсэн мэдээлэл есдүгээр сарын 11-ний 10:25- д ирсэн. Шалгахад тус үйлдвэрийн ажилтан 38 настай, А нь ажлаа хийж явахад хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэх мэдээллийг өглөө. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.