Т.Түвшинжаргал: Заримдаа замын цагдаа нартай иргэд их бүдүүлэг харьцдаг. Гэсэн ч энэ албандаа дуртай учраас чин үнэнчээр ажил үүргээ гүйцэтгэдэг

Т.Түвшинжаргал: Заримдаа замын цагдаа нартай иргэд их бүдүүлэг харьцдаг. Гэсэн ч энэ албандаа дуртай учраас чин үнэнчээр ажил үүргээ гүйцэтгэдэг

"Isee.mn" сайтаас бэлтгэн хүргэж буй "Ажлын нэг өдөр" нэвтрүүлэгтээ бид Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн цагдаа цохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Т.Түвшинжаргалыг урьж оролцууллаа.

Түүнийг Төмөрнаадам овогтой Түвшинжаргал гэдэг. Архангай аймгийн Ихтамир суманд төрж өсссөн бөгөөд Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтэст ороод гурван жилийн хугацааг өнгөрөөжээ. Тэрбээр одоо эхнэр охины хамт амьдардаг ба цаашдаа цагдаагийн офицер болох томоохон хүсэл мөрөөдлийг тээж яваа залуу алба хаагч юм. Ингээд түүний ажлын нэг өдөр болон ажил мэргэжлийн онцлогтой хамтдаа танилцацгаая.

ВИДЕО:

-Т.Түвшинжаргалын хувьд цагдаа, тэр дундаа замын цагдаа мэргэжлийг яагаад сонгох болсон вэ?

-Бага байхад гоё хувцас өмсөөд замын уулзвар зохицуулаад зогсож байгаа цагдаа ах нарыг хараад замын цагдаа болох хүсэл мөрөөдөлтэй болсон. Манай албанд ажиллах нь баргийн аавын хүүгийн хийж чадахаар ажил биш гэж боддог. Төрийн тусгай албан хаагчийн хувьд ноён нуруулаг, хүний эрхийг чандлан дээдэлж,  зарчимч байхыг үргэлж хичээж ажилладаг даа.

-Цагдаагийн алба хаагчдыг цаг наргүй завгүй ажилладаг гэж иргэд хардаг шүү дээ. Таны хувьд гэр бүлдээ царцуулах цаг хэр гарч байна вэ?

-Гэр бүлдээ зарцуулах цаг мэдээж гаралгүй яах вэ.  Манай алба долоо хоногт дөчөөс дээшгүй цаг хөдөлмөрийн цагаа баримталж ажиллан, ажлын өдрүүдэд хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэдэг.

Мөн манай алба гарах буух цаг нь тодорхой байдаг учраас гэр бүлдээ болон өөрийгөө хөгжүүлэх зэрэгт зарцуулах цаг  хангалттай гардаг. Жишээ нь манайх хамт олноороо фитнесс болон англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж байгаа. Миний хувьд хууль эрх зүйн чиглэлээр хувиараа судлаад сурч боловсорч байна даа.

-Замын цагдаа нар зам дээрээ зогсоод аввтомашины хөдөлгөөнийг л зохицуулдаг уу?

-Иргэд маань замын цагдаа гэхээр л уулзвар зохицуулаад, тээврийн хэрэгсэл шалгаад зогсож байдаг гэж боддог байх. Гэхдээ гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болон эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгсэл зэргийг шуурхай олж тотоон, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажилладаг. 

-Замын цагдаа нар замын голд зохицуулалт хийгээд явж байгаа нь нэлээд эрсдэлтэй харагддаг. Ер нь эрсдэлд орж байсан тохиодол ч байдаг шүү дээ. Замын цагдаа нар аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажилладаг вэ? 

-Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдыг нэг бүрийн тусгай хэрэгслээр хангасан байдаг. Жишээлбэл миний энгрийн камер байна. Энэ нь жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш ажилладаг. Дуу дүрсний өндөр нягтаршилтай камер. Мөн удирдлагын төвөөс байнгын хянаж байдаг учраас алба хаагчид аюулгүй байдал талаасаа бүрэн хангагдсан гэж би үздэг. Түүнчлэн манай алба техник технологи хиймэл оюун ухааныг их ашигладаг. Жишээ нь манай E-Police гэдэг аппликейшн бий. Энэ нь зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн зургийг нь дараад илгээдэг. Жолооч нарт ямар нэгэн арга хэмжээ тооцоход тухайн жолоочийн бүртгэлтэй гар утсанд мессеж хэлбэрээр очдог болсон.

Түүнчлэн мотоциклтой гудамж талбайд зохицуулалт хийдэг болсон. Төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг айлчлалаар ирэхэд мотоциклтой явахад аюулгүй байдал талаасаа ч харагдах байдал талаасаа ч огшмоор гоё санагддаг.

Манай алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа бусдад тусалж, сайн үйл хийж байсан олон жишээ бий. Тухайлбал, Газраа мэдэхгүй байсан Турк Улсын иргэнд манай Турк хэлтэй цагдаа газарчилж, замыг нь зааж өгсөн. Мөн замын хажууд төрж байсан эмэгтэйг манай нэг алба хаагч эх барьж авч байсан. Ийм тохиолдлууд цөөнгүй бий.

-Замын хөдөлгөөнд автомашин жолоодсон жолооч нараас гадна унадаг дугуй, суррон унасан хүүхдүүд их оролцож байна шүү дээ. Эдгээр хүүхдүүдийг замын цагдаа нар зохицуулж ажилладаг уу?

-Иргэн хүний хувьд аав хүний хувьд засаж залруулмаар зүйлс маш олон байдаг. Тухайлбал сүүлийн 1-2 жилийн хооронд сурронтой хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож эрсдэлд орох нь чимээгүй дайн шиг л болж байна. Бусдыг гэмтээж, өөрсдөө гэмтэх тохиолдол маш их байна. Үүн дээр манай цагдаагийн байгууллагаас ажил, арга хэмжээг байнга зохион байгуулдаг. Мөн эцэг эхчүүдийн оролцоо, хууль эрх зүйн мэдлэг их чухал байна. Хүүхдүүдэд шаардлага тавиад эргээд харахад л осол гарчихсан л байдаг.

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцох тохиолдол их гардаг шүү дээ. Энэ хэрэгт ямар арга хэмжээ авдаг юм бол?

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож байгаа маш олон зөрчил бий. Үүн дээр манай Замын цагдаагийн алба хаагчид өдөр бүр хяналт тавин ажиллаж байгаа. Тухайлбал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт тавих хяналт илүү сайжирсан. Жишээ нь манай драйгер багаж одоо 0.000 нарийвчлалтай согтууруулах ундааны зэргийг тогтоодог болсон. Мөн үлээж байх үед зурагтай нь хэвлэж гаргадаг болсон шүү дээ.