УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дөрвөн өдрийн турш явагдаж, өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан.
Харин тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл тус хэргийнг давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2024.09.18/-ны Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч шүүх хуралдаан энэ сарын 25 /2024.09.25/-ны өдрийн 08:30 минут хүртэл хугацаагаар хойшилжээ.