Өөрийн төрсөн хүүдээ зээл олгож, давуу байдал олгосон БЗС-гийн П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг шүүх хурал ирэх сарын 03-ны өдөр хүртэл хойшиллоо

Өөрийн төрсөн хүүдээ зээл олгож, давуу байдал олгосон БЗС-гийн П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг шүүх хурал ирэх сарын 03-ны өдөр хүртэл хойшиллоо

Өөрийн төрсөн хүүдээ зээл олгож, давуу байдал олгосон БЗС-гийн П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг өнөөдөр шүүхээр товлоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал ирэх сарын 03-ны өдөр хүртэл хойшиллоо. Тодруулбал, улсын яллагч хөдөө орон нутагт томилолттой байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг ийнхүү хойшлуулсан байна. 

П.Лхагвасүрэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү Л.Т-тэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар П.Лхагвасүрэн нь өөрөө болон төрсөн хүү, хоёр охиноо БЗС-гийн хөрөнгөөр сургасан байдаг аж.