Мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх төрлийн ногоон навчит ургамлыг түүж бэлтгэн Улаанбаатарын хотын товчоогоор нэвтрүүлэх гэж байсан бүлэг этгээдийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн, мөрдөн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Иргэн Б, Т, О нар нь Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлээр Улаанбаатар хот руу Мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх төрлийн ногоон навчит ургамал ойролцоогоор 3-4 килограмм-г түүж, тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.
Мөн 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн үед А,З, А нар нь Сонгинохайрхан дүүргийн постоор 3 кг ургамлыг оруулж ирэх гэж байхад нь үүрэг гүйцэтгэж байсан Экологийн цагдаагийн албаны Эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа нар илрүүлсэн байна. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолооч нь мансуурсан байдалтай явж байсан аж.