Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн гэрчилгээ олгох болон гэрээт багшийн талаар өчигдөр /2024.09.16/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр Үнэн ба Зөв намын дарга асан А.Отгонбаатар багшийг 45 хоногийн курсээр бэлдэж, багш мэргэжлийн үнэлэмжийг унагааж байна хэмээн эсэргүүцэж, Боловсролын сайд руу өндөг шидэж, биед нь халдсан.
Энэ үеэр Боловсролын сайдын зөвлөх Т.Отгонбаатар нь А.Отгонбаатарын үйлдлийг зогсоох гэж хоёр ч удаа цохиод авсан. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд ийнхүү танхайрсан үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан тул уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Цагдаад сайд гомдол гаргаагүй бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгадаг зохицуулалттай тул энэ үүргийнхээ дагуу өчигдөр шалгалт явуулжээ.
Тэгвэл өчигдөр цагдаагийнхан байгууллагаас П.Наранбаяр болон зодолдсон хоёр Отгонбаяраас мэдүүлсэн авсан байна.