Монгол Улсын ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "залуучуудын асуудал xариуцсан" зөвлөxөөр Секс цагаан богд буюу рэппер Б.Гантулгын эмэгтэй хүн зодсон байж болзошгүй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Б.Гантулгыг бусдын биед халдсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгуллагаас шалгаж эхэлсэн байна. Хохирогч эмэгтэй шүүх эмнэлгийн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалж, холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэх үү, зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах уу гэдэг нь тодорхой болох аж.