Монголын Ногоон Намын даргын өөрчлөлтийг бүртгэлгүй буцаав

Монголын Ногоон Намын даргын өөрчлөлтийг бүртгэлгүй буцаав

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль үйлчилж эхэлсэн бөгөөд уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан улс төрийн намуудын 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэ хуультай нийцүүлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэгтэй болоод буй. 

Энэ дагуу Монголын Ногоон Намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, холбогдох баримтыг 2024 оны наймдугаар сарын 20-ны өдөр Улсын Дээд Шүүхэд хүргүүлсэн байна.

Уг өргөдлийг УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны есдүгээр сарын 3-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу тус нам нь эхэлж намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлсний дараа тухайн асуудлаар дахин хандах боломжтой гэж үзэн буцааж шийдвэрлэжээ.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө